GISE Glossary (Mongolian)

ХАМААТАХ нэр томьёоны тайлбар

   (i)               Шинжлэх ухаан, технологийн мэргэжилд:

Биологийн шинжлэх ухаанд биологи, анатоми, биохими, биофизик, эс болон молекуль биологи, тооцоолох биологи, экологи ба хувьсал, хүрээлэн буй орчны биологи, шүүхийн биологи, генетик, усны биологи, микробиологи, молекулийн биоухаан, байгалийн ухаан, тархины биологи, физиологи, амьтан судлал орно.

Анагаах, малын эмнэлзүй, эрүүл мэнд, эсвэл цэвэр химийг энэ зорилтот асуулгад ОРУУЛААГҮЙ.

Иргэний болон механик инженерт эргийн инженерчлэл, тээвэр, барилга, бүтцийн инженер, хүрээлэн буй орчны инженер, геотехникийн инженер, усны нөөцийн инженер, автомашины инженер, үйлдвэрлэл, тээврийн систем, шаталт, усны инженер, усны байгууламжийн архитектур, далайн инженер, үйлдвэрлэлийн инженер орно.

Архитектур, хэмжилзүй, биоинэженерчлэл, комьютерийн тоног төхөөрөмжийн инженер, робот/мехатроник, химийн инженерийн бүх төрөл, цахилгаан болон электроникийн инженерүүдийг энэ судалгаанд ОРУУЛААГҮЙ. 

Компьютер болон тоон шинжлэх ухаан: компьютер программчлал, программ хангамжийн хөгжүүлэлт, компьютерын шинжлэх ухаан, веб хөгжүүлэлт, программчлалын дизайн, шинжилгээ, дижитал харилцаа холбоо, аппликейшн хөгжүүлэлт, компьютер тоглоомын дизайн зэрэг мэргэжлүүд багтана. Компьютерын техник хангамж, сүлжээ, холбоо, компьютерын инженерчлэл орохгүй.

 (ii)               Хүйс

гэдгийг энэ судалгаанд таны хүйсийн тодорхойлолтоор ойлгоно.

(iii)               Хөдөлмөрийн нас

гэдгийг нь энэ санал асуулгын хүрээнд үндсэн мэргэжлээ эзэмшээд шинжлэх ухаан технологийн салбарт  ажиллах боломжтой шинжлэх ухаан, технологийн салбарын мэргэжилтнүүд гэж ойлгоно.

(iv)               Их сургуулийн анхны зэрэг

гэдгийг бакалаврын (BA, BSc, BEng / MEng) эсвэл бусад албан (шинжлэх ухааны нийгэмлэг, мэргэжлийн хүрээлэн г.м)  ISCED 2011 түвшний 6  зэрэгт дүйцэхүйц сургалт эсвэл ажлын туршлага гэж ойлгоно.

 (v)               Гэр бүл / ахуйн /асран халамжлах үүрэг

гэдгийг хүүхдүүдээ асрах хамгаалахтай холбоотой үүргүүд, хооллох, дэлгүүр явах, угаалга, цэвэрлэгээний ажлууд гэж ойлгоно.

(vi)               Батжуулах ажиллагаа

гэдгийг цөөнхийн бүлгийн гишүүдийг ялгаварлан гадуурхдаг тодорхой хэлбэрүүдийг таслан зогсоох, засах улмаар тэднийг хамгаалах, дэмжих  нийгмийн бодлого гэж ойлгоно.

(vii)               Квотын систем

гэдгийг хамгаалалтад байдаг бүлгийн гишүүдийг (хүйс, нийгмийн давхарга, арьс өнгөөр ялгаварлагдаж байсан түүхтэй) ажилд авах, сурах эсвэл тэдний нийгмийн оролцоог хангахад давуу байдал бий болгодог нийгмийн бодлого гэж ойлгоно.