GISE DP and Confidentiality (Mongolian)

МЭДЭЭЛЛИЙН ХАМГААЛАЛТ, ХУВИЙН НУУЦЛАЛ БА НУУЦЛАЛ

Санал асуулгын энэ хэсэг танд судалгаан дахь таны оролцоо юу болох, мэдсэнийхээ үндсэн дээр шийдвэр гаргахад тань туслах юм.  

Энэхүү асуулгааар цуглаж буй бүх мэдээлэл нэргүй. Нэр, цаашлаад таны сүлжээний бүртггэлийн дугаар, төрсөн он сар өдөр гэх мэт таныг тодорхойлж болох ямар ч мдээллийг авахгүй. Судалгаанд хамрагдсан хэн нэгнийг тогтоох сэжим өгөхгүйн тулд санал асуулгыг бүтнээр нь, хэсэгчлэн хэвлэхгүй. Шинжлэх ухаан технологийн салбар дахь жендэрийн төсөөллийг тодотгох  зорилго бүхий энэхүү асуулгын үр дүнг бүсчилсэн эсвэл бүлэглэсэн хэлбэрээр нэгтгэн нийтлэх болно.

САНАЛ АСУУЛГЫН ЗОРИЛГО

Санал асуулгын зорилго нь шинжлэх ухаан технологийн салбарын жендэрийн тэгш байдлыг хангахад тулгарч буй саад бэрхшээлийг бууруулах, цаашлаад дэлхийн хүний хөгжлийг дэмжихэд оршино.

Энэ санал асуулга нь Ази болон дэлхийн бусад бүс нутгууд дахь шинжлэх ухаан технологийн салбарын эмэгтэйчүүдийн жендэрийн индексийг хөгжүүлэн боловсруулах урьдчилсан судалгааны бүрэлдэхүүн хэсэг юм.

Санал асуулгын үр дүнг улсаар, хүйсээр, шинжлэх ухаан технологийн салбарын мэргэжлээр, ажилласан жил  г.м үзүүлэлтээр харьцуулан жендерийн төсөөллийг тодотгоход ашиглана.  Давтамжит мэдээлэл цуглуулах зорилгоор энэхүү санал асуулгыг явуулдаг. 

Өмчлөл ба хариуцлага

Энэ нь БНСУ-ын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн холбоо болон Олон улсын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн байгууллага хамтарсан асуулга юм. Олон улсын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн байгууллага нь Канадын мэдээллийг хадгалах, нууцлах туршлагыг хэрэгжүүлэгч, хариуцагч байгууллага юм.

Энэхүү асуулгын 2021 тайлан болон цаашид нийтлэгдэх холбоотой мэдээлэл нь Олон улсын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн байгууллага, БНСУ-ын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн холбоогоор дамжин  бодлого боловсруулагчид, энэ асуудлыг сонирхогчдод нээлттэй түгээгдэнэ. Тайланг тэдгээр байгууллагын цахим хуудаснаас, эсвэл хүсэлтийн дагуу авч болно.

Таны даалгавар

Жендерийн талаарх үзэл баримтлалдаа хөтлөгдөн энэхүү санал асуулгыг бөглөхөөс таны оролцоо эхэлнэ. Энэ санал асуулгыг бөглөхөд ойролцоогоор 30-40 минут зарцуулна.

Шинжлэх ухаан технологийн салбар дахь хүйсийн саад, бэрхшээлийг илүү сайн ойлгох, баримтад тулгуурласан бодлого боловсруулах үйл ажиллагааг сайжруулахад таны хүйсийн талаарх төсөөлөл хувь нэмэр оруулна.  

Нууцлал хадгалах тухай

Энэ асуулгын бүх мэдээлэл (өгөгдөл) бүрэн нууцлагдсан байх тул ямар ч тохиолдолд таныг илрүүлэх боломжгүй. Асуулгыг хувийн мэдээлэлгүй, сүлжээний бүртгэлийн хаяг цуглуулдаггүй цахим систем ашиглан явуулах тул таны хувийн мэдээлэл бүрэн нууцлагдана. Цуглуулсан мэдээлэлд зөвшөөрөл бүхий төслийн цөөн гишүүд нэвтэрнэ. Төслийн багийн бүх гишүүд  Олон улсын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн байгууллагын удирдамж,  Канадын холбогдох журам,  ЕХУ-н GDPR (General Data Protection Regulation – Өгөгдлийг хамгаалах журам) –д тусгасан ёс зүй, мэдээллийн нууцлалтыг хадгалах  шаардлагад нийцүүлэн хувийн нууцыг хадгалах, хамгаалах үүрэг хүлээн гарын үсэг зурсан.

Бүх мэдээлэл (өгөгдлүүд) нэргүй (тодорхойгүй) байна.  Харьцуулсан шинжилгээ, судалгааны зорилгоор боловсруулаагүй мэдээлэлийг (өгөгдлүүдийг) хэдэн жилээр хадгалах ч нэг ч хариултыг нийтэд дэлгэхгүй, мөн  гуравдагч этгээдтэй хуваалцахгүй болно. Бүх мэдээлэлийг бүлэглэн тайлагнах болно.

Сайн дураар оролцох

Та сайн дураараа энэ санал асуулгад оролцоно. Та энэ санал асуулгад оролцох, оролцохгүй байх, зарим асуултад хариулахгүй байх, явцын дунд ямар ч шүүлт, тайлбаргүйгээр болих эрхтэй. Та асуулгыг бүрэн бөглөөгүй байж болох ч бид түүнийг судалгаандаа ашиглана.

 Холбоо барих

Энэхүү судалгааны төсөлтэй холбоотой тодруулах, нэмэлт мэдээлэл авахаар бол Dr.Sarah Peers-тэй sarah.peers@inwes.net хаягаар харин санал асуулгын талаар бол  89119966 дугаарт залгах эсвэл wstemmongolia@gmail.com е-майл хаягаар холбоо барина уу.

KWSE-INWES-ийн Шинжлэх ухаан, инженерийн хүйсийн төсөөлөл төслийн судалгааны дэлгэрэнгүйг  http://www.inwes.org/project_gise линкээс үзнэ үү.

Санал асуулгын талаарх гомдлыг Олон улсын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн байгууллагын ерөнхийлөгчид хаяглан хүргүүлж болно.

INWES President, Prof Jung Sun Kim, by email: president@inwes.org or by post:

INWES c/o Carleton University,
1125 Colonel By Drive, 4456 Mackenzie Building,
Ottawa, ON,
K1S 5B6
Canada.

Telephone: + 1 (631) 644 1065

Fax: + 1 (631) 344 5584

E-mail: info@inwes.org

Таны зөвшөөрөл

Энэхүү асуулгыг бөглөснөөр та:

  • Энэ мэдээллийг уншсан
  • Оролцохыг зөвшөөрсөн болно.